Суралцангаа аялах Аялангаа суралцах хөтөлбөр
Суралцангаа аялах Аялангаа суралцах хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд нийт 16 удаагийн сургалт-аялалын хөтөлбөрт 50 гаруй байгууллагын 260 хүнийг хамруулаад байна.
Хөтөлбөрийн зорилго:
Япон менежментийн сайн туршлага судлах сургалт-аялалын 2026 оны 5-р сарын 22-29-ны өдөр (7ш 8ө)-ийн хөтөлбөрөө зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь: Япон улсын нийгэм, соёлын амьдралтай танилцахаас гадна япон компанийн менежмент, үйл ажиллагаатай бодитой танилцах, бизнесээ амжилттай удирдаж буй удирдлага, менежерээс кэйсэд суурилсан лекц сонсож туршлага судлахаар 3 компаниар (ХАБЭА-н менежмент, Хог хаягдлын менежмент, Чанарын менежмент болон бүтээмж нэмэгдүүлэх арга хэрэгсэл) зочилох нь давуу тал болно. Мөн хөтөлбөрт хамрагдсан тухай монгол, япон талаас 2 гэрчилгээ олгогдоно.

