card

Зөвлөх үйлчилгээ

Менежментийн зөвлөх үйлчилгээнд зориулсан удирдамж  MNS ISO 20700:2017  

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ -  Менежментийн салбарын хүрээнд зөвлөгөө үзүүлэх, шийдэл санал болгож, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, хүлээгдэж байгаа үр дүнг гаргах замаар үнэлэмжийг нэмэгдүүлэх эсвэл өөрчлөхөд чиглэсэн олон салбарыг хамарсан багц үйл ажиллагаа.

 

Менежментийн тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх нь:

  • Стратегийн болон менежментийн чиглэлээр нэгдсэн ойлголттой болно
  • Тогтвортой хөгжлийн зорилт хангагдаж, байгууллагын өрсөлдөх чадвар, тогтвортой байдал нэмэгдэнэ.
  • Байгууллагын гүйцэтгэл сайжирна. (Чанар, Байгаль орчин, ХЭМАБ ба Мэдээллийн аюулгүй байдал, үүгээр хязгаарлагдахгүй)
  • Санхүүгийн таатай байдал нэмэгдэнэ. (Зардал хэмнэгдэх, төсөв тодорхой болох)
  • Эрсдэлд суурилсан сэтгэлээ, хандлага төлөвшинө. 
  • Менежментийн тогтолцооны тасралтгүй сайжруулалтын үйл явц бүрдэнэ.

 

Менежментийн Тогтолцоо: Төлөвлө - Хэрэгжүүл - Шалга - Сайжруул  (PDCA)

ТӨЛӨВЛӨ

  • Менежментийн тогтолцооны талаар баримтлах бодлого, хөтөлбөр тодорхойлох
  • Менежментийн тогтолцооны үйл явц (process) ба ажиллагааны (operation) схем тодорхойлох
  • Эрсдэлийн менежментийн бодлого болон үйл явцыг тодорхойлох
  • Менежментийн тогтолцооны нэгдмэл байдлыг хангах холбогдох чиг үүрэг, хариуцлага, эрх мэдлийг тодорхойлох

ХЭРЭГЖҮҮЛ

  • Чанар, Байгаль орчны болон ХЭМАБ-ын зорилт дэвшүүлж,   төлөвлөгөөнүүдийг уялдуулж, хэрэгжүүлэх
  • Харилцан үйлчлэл бүхий баримтжуулсан мэдээлэл (журам, дүрэм, заавар, бүртгэл, зэрэг)-ийг боловсруулж, мөрдөх
  • Эрсдэлийн үнэлгээг байгууллагын менежментийн тогтолцооны хүрээнд хийж, уялдуулах  
  • Эрх мэдэл, хариуцлага, үүрэг тодорхой болж, ажиллагаануудын хариуцагчтай болох  

ШАЛГА

  • Менежментийн тогтолцооны хүрэх үр дүнг үнэлэх үйл явцыг тодорхойлох
  • Хяналт, хэмжилт, шинжилгээний аргачлал, давтамжийг боловсруулж, мөрдөх
  • Холбогдох үйл явцуудын ач холбогдол, байгууллагад нөлөөлж буй өөрчлөлтөд дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ хийх
  • Менежментийн тогтолцоон дахь чиг үүргийн давхцал, хийдэл, зөрүү болон гүйцэтгэлийг шалгах

САЙЖРУУЛ 

  • Сайжруулалтын арга хэмжээг бизнесийн үндсэн зорилттой уялдуулан төлөвлөх
  • Баримт бичгийн хяналтын тогтолцоо, бүртгэлийн тогтолцоонд сайжруулалт хийх
  • Зохих залруулга болон залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Чадавхижуулах хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, бүтэц, зохион байгуулалтын харилцан үйлчлэл, харилцан хамаарллыг сайжруулах

Зөвлөх үйлчилгээний үндсэн үе шатууд

  • Төслийн багийн зохион байгуулалт, Ажиллах зарчим тохирох, Ажлын дүрэм зөвшилцөх  
  • Байгууллагын төлөв байдлын үнэлгээ (gap analysis)–г баримт бичгийн болон ажиллагааны түвшинд гүйцэтгэх  
  • Ажлын удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулах 
  • Төслийн төлөвлөлт, зөвлөх үйлчилгээнд хэрэглэх хэрэгсэл (tools), талуудын үүрэг хариуцлага танилцуулах уулзалт-сургалт хийх
  • Стандартын багц модуль сургалтууд (М1, М2-1, М2-2, М3, бусад) зохион байгуулах 
  • Стандартын шаардлагын дагуу Баримтжуулсан мэдээлэл (бодлого, зорилт, ажиллагааны журам, үйл явцын схем, бүртгэл, бусад) боловсруулах, баяжуулалт хийх, уялдаа холбоог хангах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлага тодорхойлох
  • Гүйцэтгэлийн удирдлага, эрсдлийн удирдлага болон үйл явцын уялдаа холбоог хангах
  • Хэмжилт, мониторинг, хяналтын үйл явцыг тодорхойлох 
  • Менежментийн тогтолцооны дотоод аудиторыг сургаж бэлтгэх 
  • Дотоод аудитын хөтөлбөр боловсруулах
  • Менежментийн тогтолцооны дотоод аудит хийхэд дэмжлэг үзүүлэх 
  • Удирдлагын дүн шинжилгээний үйл явцыг тодорхойлох
  • Сайжруулалтын үйл явцыг тодорхойлох
  • Үл тохиролыг залруулах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх  
  • Стандартыг ажлын байранд нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 
  • Төслийн эцсийн тайланг гаргах, тайлагнах

Хүсэлт илгээх