Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ
Тусгай зөвшөөрлийн чиглэл
- Дэд бүтэц
- Үйлдвэр, Үйлчилгээ
- Уул уурхай
- Байгаль орчин, түүх соёлын дурсгалт газар
- Хөдөө аж ахуй
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ
Дугаар 013
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн ОБЕГ-ы гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөл шийдвэрийг үндэслэн:
- 2020 оны 4 дүгээр сарын 16-ны 2 дугаар хуралдааны шийдвэрээр "Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх"-ийг уул уурхай, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ чиглэлээр 3 (гурав) жилийн хугацаагаар олгож,
- 2023 оны 4-р сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрээр уул уурхай, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ чиглэлээр үнэлгээ хийх эрхийг 6 (зургаа) жилээр сунгасан.
- 2025 оны 3-р сарын 31-ний өдрийн А/104 дүгээр тушаалын дагуу "Байгаль орчин, түүх соёлын дурсгалт газар, Хөдөө аж ахуй" чиглэлээр үнэлгээ хийх эрхийг нэмж, хугацааг 5 (тав) жилийн хугацаагаар олгов.
ГЭНҮ-ний ижил төстэй ажлын туршлага
№ | Байгууллага | Салбар / Үнэлгээний чиглэл | ОБЕГ тайлан хүлээн авсан эсэх |
1 |
Степп Голд ХХК |
Алтны ил уурхай / Уул уурхай | 100% |
2 | Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК |
Эрчим хүч / Дэд бүтэц |
100% |
3 |
Бест Вестрен Тех ХХК |
Химийн бодисын агуулах / Үйлдвэр үйлчилгээ | 100% |
4 | Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК | Эрчим хүч / Дэд бүтэц | 100% |
5 | Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ |
Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Тэсрэх материалын агуулах / Уул уурхай |
100% |
6 |
Эрдгео ХХК |
Хайлуур жоншны олборлолт / Уул уурхай | 100% |
7 |
Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК |
Эрчим хүч (Увс, Ховд, Баян-Өлгий) / Дэд бүтэц | 100% |
8 | ФЛСмидт Монголиа ХХК | Засварын төв, Агуулах / Үйлдвэр үйлчилгээ |
100% |
9 |
Ховд ЦТС ХХК | Эрчим хүч (төрөл нэмсэн) / Дэд бүтэц | 100% |
10 | Шинь Шинь ХХК | Далд уурхай, Баяжуулах үйлдвэр, Тэсрэх материалын болон Химийн агуулах, Бусад объектууд / Уул уурхай | 100% |
11 | Ти Ти Си энд Ти ХХК |
Автозам барилга (Өмнөговь, Дундговь) / Дэд бүтэц |
100% |
12 | Азийн Хөгжлийн Банк ICEM Төсөл | Барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн үнэлгээ, (Улаанбаатар хот, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд) | 100% |
13 | Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ | Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Ус хангамжийн цех, Судалгаа шинжилгээний хүрээлэн, Чанар хяналтын хэлтэс / Уул уурхай | 100% |
14 | Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК | Эрчим хүчний диспетчерийн зохицуулалт / Дэд бүтэц | 100% |
15 | Эрдэнэс Силвер Ресурс ХХК |
Ил уурхай, Баяжуулах үйлдвэр (Дундговь) / Уул уурхай |
100% |
16 | Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК |
Эрчим хүч (Төв, Хангай, Зүүн-Өмнөд, Говийн бүсийн салбар,12 аймаг) / Дэд бүтэц |
100% |
17 | Дөл түшиг ХХК | Ган хайлуулах үйлдвэр, Багануур / Үйлдвэр үйлчилгээ |
100% |
18 |
Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК |
Станцын барилга байгууламж / Дэд бүтэц | 100% |
19 |
Үндэсний Дата Төв УТҮГ |
СХД, Төрийн тусгай хамгаалалттай объект / Дэд бүтэц | ОБЕГ-т хянагдаж байна |
20 | Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК | 43 барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ / Дэд бүтэц | 100% |
21 | Монголчех металл ХХК | Ил, далд уурхай, Баяжуулах үйлдвэр, Төв аймаг / Уул уурхай | Төв аймгийн ОБГ-т хянагдаж байна. |
22 | Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК | Жаргалант, Буянт, Ховд суман дахь Дэд станц, ЦДАШ / Дэд бүтэц | Ховд аймгийн ОБГ-т хянагдаж байна. |
23 |
Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК |
Гангийн үйлдвэр, Төмөртолгойн хүдрийн уурхай, Төмөртэйн хүдрийн уурхай / Уул уурхай | Дархан-уул, Сэлэнгэ аймгийн ОБГ-т хянагдаж байна. |
Нэр томъёоны тодорхойлолт
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018/327-ын 2-р хавсралт: Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт
2020/190-ийн хавсралт: Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам
ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2018/120-ийн гуравдугаар хавсралт: Байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар
2021/68-ын хавсралт: (2018/125-ыг шинэчилсэн). Гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар
“гамшиг”- аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх соёлын дурсгалт зүйл, хүлээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц,боломжоос давсан хохирол учрахыг,
"аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;"
"осол" гэж уул уурхай, үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг;
"аюул" гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг;
"гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж аюулт үзэгдэл, ослоос үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, хүн-нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг
"гамшгийн эрсдэл" гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;
"гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа" гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг;
“эрсдэл” – Зорилгод тодорхойгүй байдлын үзүүлэх үр нөлөө. Эрсдэлийг ихэвчлэн болзошгүй тохиолдол, үр дагавраар болон эдгээрийн хосолсон байдлаар тодорхойлно.
“эрсдэлийн үнэлгээ” – эрсдэлийг тодорхойлох, эрсдэлд дүн шинжилгээ хийх болон эрсдэлд үнэлэлт өгөх бүх үйл явц
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх (Үнэлгээ мониторингийн Төв)
- тохиолдож болзошгүй гамшгийн аюулын шалтгаан,
- түүний хамрах хүрээ, хамрах нутаг дэвсгэр,
- гарах хүндрэл, нөлөөлөл,
- байгаль, цаг уурын нөхцөл,
- тохиолдох давтамжийн магадлал,
- учруулах хор уршиг, аюулд өртөгдөх зүйл,
- тоног төхөөрөмж, техник хэрэгслийн баталгаа,
- аюулгүй ажиллагааны системийн удирдлага, зохион байгуулалт,
- гамшгаас учрах нийгэм, эдийн засгийн болзошгүй үр дагавар зэргийг цогцоор нь үнэлж, дүгнэлт хийж, үнэлгээний тайлан боловсруулна.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд гамшгийн эрсдэлээс хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон гамшгийн аюулын эдийн засаг, нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг бууруулах талаарх зөвлөмжийг тусгана.
Засгийн газрын Тогтоол No 327, Гамшгийн төрлийг тодорхойлсон
- Ой хээрийн гал түймэр
- Хүчтэй, хуй салхи
- Цасан болон шороон шуурга
- Аянга
- Үер
- Ган
- Зуд
- Газар хөдлөлт
- Малын гоц халдварт өвчин
- Хүний гоц халдварт өвчин
- Хортон шавьж мэрэгчдийн тархалт
- Объектын гал түймэр
- Химийн хорт бодис алдагдах
- Цацрагийн осол
- Тэсрэлт, дэлбэрэлт
- Үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс үүсэх осол
- Тээврийн хэрэгслийн осол, сүйрэл