card
Шинээр зарлагдаж буй хөтөлбөрүүд

Японы менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр

asdasd


Аялалын чиглэл
Улаанбаатар - Токио - Шизүока

Аялалын хугацаа
6 шөнө, 7 өдөр

Аялал эхлэх өдөр
2020 оны 4-р сарын 11-нээс 4-р сарын 17

Хүний тоо
20 хүн

Нэг хүний зардал
3,900,000 төгрөг

Хөтөлбөрийн мэдээлэл

Өдөр 1. Улаанбаатар - Нарита                 

  • Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр өглөө 06:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц 08:55-цагт Улаанбаатараас хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт бууна. Хилээр нэвтэрч ачаагаа авсаны дараа нутгийн хөтөчтэй уулзан, зочид буудалдаа хүргүүлнэ.

Хоол

  • Онгоц
  • Х
  • Х

Буудал

  • Зочид буудал
  • Шатл автобус 

Өдөр 2. Токио                                                                                                                               

  • Өглөөний цайны дараа Токио хоттой танилцах аялал хийнэ. Аяллын эхэнд дэлхийн хамгийн өндөр цамхаг  Токио-Скай Три-ийн 350 метрийн өндөрт гарч Токио хотыг тольдоно. 
  • Дараа нь Японы Засгийн газрын ордонтой танилцана. Япон улс нь үндсэн хуулиара Парламент, Шүүх, Засгийн газар гэсэн гурван бие даасан засаглалтай. 
  • Үдээс хойш Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж Донкихоотэ болон Юникло гэх мэт Шибүяа дүүргийн дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.  Орой зочид буудалдаа ирж амарна.

Хоол

  • Өглөө
  • Өдөр
  • Х

Буудал

  • Зочид буудал
  • Тусгай автобус

Өдөр 3. Токио

  • Өглөөний цай зочид буудалд ууна. /энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй тул анаа, хоол өөрсдөө хариуцна./

Хоол

  • Өглөө
  • Х
  • Х

Буудал

  • Зочид буудал

Өдөр 4. Токио                                                                                                                              

  • Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд, Шизүока мужийн Нумазү хотод байдаг Японы ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх 5С хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн Фукасава цахилгаан хагас дамжуулагчийн үйлдвэрээр зочилно. 
  • Энд 5С-ийн сургалт хийсний дараа үйлдвэртэй танилцаж, 5С болон ISO 14001, ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн байдалтай танилцана. Гэрчилгээ олгоно.
  • Дараа нь Asia Create компани дээр үйлдвэрийн аюулгүй байдлын (ХАБЭА) сургалтанд хамрагдана. Орой зочид буудалдаа очих замдаа Набано тосгоны гэрлэн чимэглэл үзнэ.

Хоол

  • Өглөө
  • Өдөр
  • Х

Буудал

  • Зочид буудал
  • Тусгай автобус

Өдөр 5. Айчи                                                                                                                              

Өглөөний цайгаа уусны дараа Айчи мужид байдаг Тоёота авто машины үйлдвэртэй танилцахаар явна. Тоёота компани нь анх 1937 онд үүсгэн байгуулагдсан. Японд төдийгүй дэлхийд алдартай энэ компанийн үйлдвэрийн үйл ажиллагаа Just in time болон Jidouka системтэй танилцахаас гадна  үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал менежментийг харж судлана. 

Дараа нь Дулааны цахилгаан станцтай танилцана. 

Орой нь японы уламжлалт халуун рашаанд орж, алжаал ядаргаагаа тайлна. Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлээд зогсохгүй залуужуулах увьдистай.

Хоол

  • Өглөө
  • Өдөр
  • Х

Буудал

  • Зочид буудал
  • Тусгай автобус

Өдөр 6. Фүжи уул - Нумазү

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагучи нууранд очиж Фүжи уулыг харна. 

Фүжи уулын 2305 метрийн өндөрт байдаг зогсоол хүртэл автобусаар гарч Фүжи уулын оройг тольдон бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаа хийнэ. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Одоо 24 цаг галт уулын идэвхжилтийн хяналтад байдаг. 

Үдээс хойш намрын навчис болон далайн эрэг дээр очиж байгалийн сайханд зургаа татуулна. Наритагийн зочид буудалдаа ирж амарна.

Хоол

  • Өглөө
  • Өдөр
  • Х

Буудал

  • Зочид буудал
  • Тусгай автобус

Өдөр 7. Токио - Улаанбаатар

  • Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Нарита олон улсын нисэх онгоцны буудал руу явна. Онгоц 15:30 цагт хөөрч, Улаанбаатарт 20:25 цагт газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Хоол 

  • Өглөө
  • X
  • Онгоц

Буудал

  • Онгоц
  • Тусгай автобус

Аяллын зардалд багтсан

  • Японы бизнес зочид буудалд нэг өрөөнд  2-оор байрлана
  • Олон улсын нислэгийн тийз
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал  
  • Визний хураамж
  • Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ, хоол
  • Жуулчны автобусны үйлчилгээ
  • Орон нутгийн хөтөч, монгол хэлтэй хөтөч

Аяллын зардалд багтаагүй:

  • “Аяллын зардалд багтсан”-аас бусад зардал
  • Хувь хүний хэрэглээний зардал
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол болон хөтөлбөрт ороогүй оройн хоолны зардал

Хүсэлт илгээх