Зөвлөх үйлчилгээ
Стандарт (MNS) боловсруулах зөвлөх үйлчилгээний зорилго нь тодорхой салбарын үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, нөхцөл шаардлага, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахад баримтлах үндэсний стандартыг шинээр боловсруулах, шинэчлэхэд оршино.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар 2019 онд 3 стандарт, 2020 онд 6 стандарт боловсруулж, батлуулсан.
- Ора металл ХХК-ийн захиалгаар MNS стандартыг боловсруулж, Стандарт хэмжил зүйн газрын Техникийн хороогоор батлуулах ажлыг зохион байгуулж байна
Батлуулсан стандарт
Мод үржүүлгийн газарт гоёлын чимэглэлийн мод, сөөгний суулгац ургуулахад тавих шаардлага
Тээрмийн хромоор сайжруулсан, цутгамал, ширмэн бөөрөнцөг.Техникийн шаардлага